Өөрийнхөө энэ хүртэл амьдарсан амьдралын утга учир
нь юу юм бэ? гэсэн зорилготой энэ хичээл явагдсан юм. Энэ өдөр Гандантэгчэнлин
хийдийн дэргэдэх шашны их сургуулийн багш Батцэнгэл багшийн Лавайн эгшиг радиод
өгсөн үхэл мөнх бусын тухай ярилцлагыг
сонслоо. Мөн хичээлийн дундуур гишүүд өгсөн гурван асуултанд бичиж хураалгав.
Хичээлийн сэдвийн дагуу Их Хөлгөний Уламжлалыг
Хадгалах Төвийн Шантал багшийн “Үхэл мөнх бус” айлдварын хэсгээс оруулж байна.
Урьд эдлээгүй зовлон гэж үгүй
Ужид түүнээс хаширна гэж үгүй
Урьд эдлээгүй жаргал гэж үгүй
Улам ямагт ханана гэж үгүй
Хүсэл
шунал тань арвидаж улам зовооно
Хэрэг
тусгүй хүслийн уг тэр ямагт нь
Хэзээ
хойно хоосоны уг болсоныг санагтун
Хорвоогийн
хотол чуулган тэр ямагтыг
Оловч мөн урьд лугаа хууртаж
Огт тус хэрэг үгүй барагдах нь магад аа
Одооноос тонилохын мөр бясалгалд эс шамдваас
Орь дахин зовлон хэмжээлшгүй эдэлнэ.
(Мэргэдийн сургаалаас)
Үхэл болон мөнх бусын хуран мэдлийг
төрүүлэхийн ач тус нь юу юм бэ?
Бид байгаа бүх юмандаа шунаж
байдаг. Жишээлбэл их хүнд өвчин тусах юм бол өөрт байгаа сайхан юмаа эдэлж
хэрэглэж чадахгүй, хоол хүнсээ идэж ууж чадахгүй болдог. Их удаан өвдөх юм бол
тэгдэг биз дээ? Тэгээд цаашаагаа тэднийгээ орхиод явах болно.
Өөрийнхөө хотол чуулганд их
шунадаг байсан бол явах гэж байгаагаа мэдээд гунигын сэтгэл их үүсдэг.Тэгээд их
санаа зовнол төрдөг байна. Мөнгө төгрөг юм үлдээсэн бол “Миний юмыг хэн авчих
бол? Аятайхан аваад явж чадах болов уу?” Ихэндээ юмтай хүнд шуналын сэтгэл
байдаг юм. Юмандаа санаа зовсон, тайван бус байдаг. Хурааж хуримтлуулсан зүйл
маань үхэх үед тус болохгүйгээр барахгүй үхэх үед сэтгэлийг тайван
явуулахгүй нээ.
Төрсөн бие маань надад туслах
билүү гээд гэж бодох ?Миний хамт төрсөн бие бол надад хамгаас чухал эрдэнэ мэт
байдаг.Бид биеэ дандаа энхрийлж хайрлаж байдаг.Яагаад гэвэл үргэлж надтай хамт
байдаг миний хамгийн гол чухал зүйл.Биеэ бид нар энхрийлж хайрлах гэж маш их
цаг зарцуулдаг шүү дээ. Гэтэл яг үхэл ирэхэд
нөгөө хайрласан бие чинь ямар ч тус байхгүй болдог.Ер бол бид биеэ өөрийгөө
гээд бодчихдог. Биеэ “Би” гээд бодчихдог.Үнэн хэрэг дээрээ бие чинь би биш биз
дээ? Бид нар зурган дээр байгаа өөрийн дүрс, толинд туссан тусгалаа хараад би
гэж хэлдэг биз дээ? Бид өөрийнхөө биеийг заагаад “ Энэ бол би гэж хэлдэг”
толинд туссан дүрсээ хүртэл би гэж боддог.Гэтэл толинд туссан дүрс би мөн юм
уу? Чи мөн юм уу? Тэгэхлээр тэр толинд туссан дүрс чинь би биш байгаад
зогсохгүй би өөрийнхөө энэ биенээс Шантал хаана байна гээд хайгаад хайгаад
олохгүй шүү дээ.Гэхдээ биеэ бол олчихдог. Яагаад гэвэл миний бие сууж байна. Би
зогсож байна гэвэл яагаад гэвэл миний бие зогсож байгаа учраас.
Би гэдэг чинь хаана оршиж байна
вэ? Биен дотроосоо өөрийнхөө “би”- г олох гээд бясалгал байдаг шүү дээ.Тэр
бясалгалын үеэр өөрийнхөө биеийн бүх эрхтэнээ аваад салгаад тавилаа гэж бодоход
тэрэн дотроос өөрийгөө олох гээд үзэхээр би гэдэг Шантал гэдэг чинь хаана байна
вэ? Олдохгүй шүү дээ.Биенийхээ хаанаас би өөрийгөө Шанталыг олохгүй. Биенийхээ
бүх юмыг салгаж тавиад ч олохгүй юм.Тийм учраас өөрийнхөө биеийг “би” гээд
бодчихдог учраас бид энэ биендээ шуначихдаг байна. Үхлийн үед биеийн бүх эд
эрхтэнүүд доройтоод ашиглах юмгүй хэрэггүй болдог. Ялангуяа өвдөж өнгөрч байгаа
хүмүүс бид нар хараад мэднэ шүү дээ. Өвчиндаа шаналсаар шаналсаар орноосоо
босож хөдөлж чадахгүйгээр барахгүй өөрөө хоол ундаа идэж чадахаа
больдог.Халбагадаад өглөө ч гэсэн түүнийгээ зальгиж чадахаа байдаг.Тэгэхээр энэ
бие чинь ашиглагдахгүй болж байна гэсэн үг юм.
Зуун жилийн дараа гэхэд хэд нь
байх болоо? Магадгүй одоо бага балчир байгаагаас бусад нь бүгд л үхэж үрэгдсэн
байх байхаа.Тэр хүмүүс дотор би ч гэсэн үхэж үрэгдсэн байх болно. Байхгүй байх
болно.Тэрнээс гадна миний бүхий найз нөхөд, хамаатан садан аав, ээж, ах, дүү болон
энэ өрөөнд байгаа бүх хүмүүс зуун жилийн
дараа гэхэд байхгүй байх байна. Энэ бүгдийг өөрийнхөө сэтгэл зүрхээр мэдрэхийг
хичээгээрэй. (Энэ хооронд 5 минут
бясалгал)
Цаг хугацаа нэг байрандаа
зогсоно гэж байхгүй ээ үргэлж л урсаж байдаг. Өнгөрч байгаа секунд бүр нийлсээр
минут болно, минут бүр нийлсээр цаг болно, цаг нь тэгээд цаашилбал өдөр
болно,өдрүүд нь сар , он жил болж урсдаг. Өнгөрч байгаа цаг хугацаа болгон
өөрийн үхэл рүү улам ойртож байдаг.
Хэзээ үхэхэд магад байхгүй
ээ.Бид хэзээ үхэх вэ гэдгээ мэддэггүй гэсэн үг. Дахин хэлэхэд эдгээр бясалгалын
зорилго нь хүмүүсийг санаа зовинуулах гээд, хүмүүсийг айлгах гээд байгаа юм биш
шүү.Үүнийг бясалгахын зорилго нь юу юм бэ гэвэл бид нарт цаг хугацаа бага
байгаа юм байна шүү гэдгийн тийн мэдэл төрүүлэхэд байгаа юм.Өөрөө надад хийх
ёстой чухал зүйл байнаа гэж бодож байгаа бол тэрийгээ цагаас урьтаж хийгээрэй
үйлдээрэй гэсэн юм. Тэрчлэн бас бид нарын одоогийн энэ амьдрал ямар үнэт чухал
юм болохыг тийн мэдлийг төрүүлэхийн тухайтад юмаа. Өөрийн амьдралыг чухалчилж
үзэж чадах юм бол түүүнийгээ утга учиртай зүйлд зориулъя гэсэн тийм сэтгэл
төрөх юмаа. Эхнийх нь магадтай үхэхийг санах. Магадтай үхэхийг санаад ирэхээрээ
хүмүүс “За үхэх нь мэдээж шүү дээ! Гэхдээ арай ч болоогүй байхаа гэсэн тийм сэтгэл
төрөөд байдаг.Ахиад нилээн хэдэн жил явчих байлгүй дээ. Тийм учраас одоо юунд
нь санаа зовох вэ гэсэн бодол төрөөд байдаг.”
Гэтэл үнэн хэрэг дээрээ магадтай юм гэж байхгүй шүү дээ. Бид нар яг одоо
үүнээс хойш хэд наслах вэ? Гэдгээ
мэдэхгүй л байгаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ яг хэзээ бидний үхэл ирэхийг
мэдэхгүй юм. Тийм учраас бид хэзээ үхэхийг магад байхгүй гэсэн тэр хоёрдох
язгуурыг бясалгадаг юм. Тэр хоёр дахь язгуур дотроо гурван зүйлтэй. Энэ гурван
шалтгааны эхний нь хүний амьдралд хэд наслах тоо байхгүй. Энэ юу гэсэн үг юм бэ
гэхээр хүн бага залуу балчир байхдаа ч үхэж болно, залуу насандаа ч үхэж болно,
эсвэл өтөл насандаа ч үхэж болно хэзээ ч
үхэж болох юм. Тийм учраас насны хязгаар гэж байхгүй ээ. Үхлийн шалтгаан нь
болохоор энэ байна.Яг тийм настай хүн л үхнэ, тэр нь үхэхгүй гэсэн тийм юм
байдаггүй юм. Хэвлий дотроо бүрэлдсэн хүүхэд ч үхчих нь байна. Дөнгөж төрөөд
өнгөрчих нь ч байна.Нялх хүүхэд ч өнгөрчих нь байна.Арван хэд, хорин хэд, гучин
хэд,тавин хэд гээд ямар ч насны ямар ч хүн үхэж болдог шүү дээ. Бид өөрсдөө
хэзээ үхэхээ мэдэхгүй хэн ч бидэнд хэзээ үхнэ гэдгийг хэлж чадахгүй.Энийг бодох
нь хүний нас нь батгүй ээ гэдгийг бодох, энэ шалтгааныг бясалгах нь их тустай
байна. Яагаад гэвэл хүмүүс заримдаа хөгширж байж л үхнэ. Хөгшин хүмүүс л үхнэ
гэдэг тийм бодол байдаг.Би одоо арайхан нас болоогүй байна тийм учраас үхлийн
тухай бодох эрт байна гэдэг ч юм уу?Тэр буруу бодлыг маань дардаг юмаа энэ
бясалгал.
Бидний хийж буй энэ бясалгал
бол ажиглан шинжих бясалгал юм. Ажиглан шинжиж байгаад яг тэр ярьж байгаа зүйл
сэтгэлд баттай төрөөд , тэр мэдрэмж мэдэгдэхүүн төрөхийн бол түүн дээр хэсэг
зогсоорой. Цаашид ажиглан шинжихээ болиод төрж байгаа тэр мэдрэмж дээр хэсэг
зогсос хийгээрэй. Тэр мэдрэмж чинь замхран алга болдог юм уу өөр бодол орж ирэх
юм бол цаашаагаа ажиглан шинжлэх бясалгалаа үргэлжлүүлээрэй. Бид амьдралдаа
өмнө байгаа сар жилүүдэд юу хийх вэ гэдгээ төлөвлөж байдаг.Гэхдээ бол үнэн
хэрэг дээрээ төлөвлөж бодсон маань тохиолдох уу үгүй юу гэдэг нь магад байхгүй
юм. Гэтэл бидэнд ирнээ гэсэн тохиолдож болох ганц магадтай зүйл бол үхэл юм.
Гэтэл үнэн хэрэг дээрээ тэр ганц магадтай зүйлээ төлөвлөдөггүйгээр үл барам
бодохыг ч хүсдэггүй байх юм.Үхэл гэдэг юмыг бодож түүнд бэлдэх нь чухал юмаа.
Үхэл бол хүн болгонд ирнэ. Үхэхгүй хүн нэгээхэн ч байхгүй. Сэтгэлдээ урьд
бүхний таньж мэддэг алдартай хүмүүсийг бодоцгооё. Цэргийн жанжин,алдартай гүн
ухаантан, хөгжимчин гэх мэт бүх хүмүүсийн мэддэг алдартай хүмүүсийн тухай
саная. Тэрчлэн бидний мэдэх эрдэмтэн мэргэд, бидний мэдэх гэмт хэрэгтэн ч юм уу
хүмүүс мэддэг тэдгээр хүмүүсээс гадна өөр бусад эгэл жирийн олон хүмүүс байгаа
гэж бодоорой. Эгэл жирийн хүмүүс нэгэн цагт энэ дэлхий дээр төрөөд одоо бол
тэднээс юу ч үлдсэнгүй ор мөргүй алга болсон тухай бодоорой. Өөрийнхөө сэтгэл
санаан дотор тэр болдлыг баттай төрүүлээрэй. Эхлээд бүх хүмүүсийн мэддэг
алдартай хүмүүсийн тухай бодоод дараа нь бид нартай адил эгэл сая сая хүмүүс
төрөөд тэгээд үхсэн гэдэг бодлыг төрүүлээрэй. (Бясалгал 5 минут)
Бүх хүн бол таньж мэддэг тийм
хүчтэй, зоригтой хүчирхэг хүмүүс байсан байна.Бас хүмүүсийн мэддэг болсон
гайхан шагширсан тийм урлагын гайхамшигтай зүйлсийн хийж үлдээсэн хүмүүс байна. Гэтэл тэр хүмүүс өөрсдөө одоо байхгүй
байна шүү дээ. Бүгдээрээ л үхэж үрэгджээ гэж бодох нь.Би ч гэсэн эд нартай
адилхан үхнэ шүү дээ гэж бодоорой. Миний амьдралын төгсгөл ч гэсэн нэг өдөр
ирнэ гэж бодоорой.(Бясалгал )
Дараа өөрийнхөө таньж мэддэг
хүмүүсийг өөрийнхөө гэр бүл ойр дотны хүмүүсийн яваад өгсөнийг санаад би ч
гэсэн нэг өдөр явна шүү дээ гэж бодоорой.(Бясалгал)
Өөрийн сэтгэлд байдаг би би
гэсэн тэр бодлоо дарж нимгэлээд тэрнийхээ өмнө бусдыг илүү анхаарах юм бол тэр
чинь сайн юмаа. Бусдыг гэсэн асаръя , хайрлая гэсэн бусдын төлөө сэтгэл юм.
Тэрчлэн болио мэдэл гэж юмыг
таньж мэддэг, больж мэддэг шунал багатай
тийм байх хэрэгтэй. Шунал багатай байна гэдэг нь баруунд бол юуг хайхрахгүй
анзаарахгүй байх гээд ойлгочихдог. Энэ бол тийм биш шүү.
Бид амьд байхдаа өөртөө ямар
нэгэн хэцүү бэрхшээлтэй юм тохиолдоход бусдад ханддаг. Эсвэл эд зүйлсдээ ч юм
уу ямар нэгэн юмнаас тусламж хайж ханддаг. Жишээлбэл өөрийнхөө гэр бүл найз
нөхөддөө надад сэтгэл санааны болоод эд хөрөнгийн тусламж үзүүлээч ээ гэж
хандах нь бод элбэг байдаг. Тэгвэл үхэл ирэх цагт хэн бид нарт туслах
вэ?Хичнээн сайн орон гэрийнхэн гэр бүл найз нөхөд байлаа гээд яг үхэж байхад нь
тэд туслаж чадах билүү?Хүмүүс боддог байх л даа үхэж байхад намайг асарж ,
хайрлаж байдаг хүмүүс байвал сайхан гэж.
Нэгдүгээрт тэд нар үхэж байхад
хажууд байж чадах уу үгүй юу гэдэг нот байхгүй. Яагаад гэвэл бид нар хэзээ
үхэхээ мэдэхгүй шүү дээ. Гэр орноосоо хол ч үхчих юм билүү? Аваар ослоор үхэж
болно. Гэр орноосоо хол явж байгаад аваарт орж болно. Хэдий гэр орныхоо ойр
байлаа ч гэсэн эмнэлэгт юмуу орон гэрийнхээ ойр аваарт орлоо ч гэсэн магадгүй
тэднийгээ ирэхээс өмна үхчиж болно шүү дээ. Уулзаж чадахгүй. Үхэж байх үед чинь
гэр орныхон чинь хажууд байлаа гэж бодъё. Яг хажууд байлаа гээд яг үнэхээрийн
тус болж чадах уу гээд бодоод үзээрэй. Энэ наснаас одохдоо тайван сэтгэл их
амгалан явбал сайн гэж. За ингээд явж байнаа явахдаа харамсах юм байхгүйгээр
бэлтгэлтэй явбал сайн. Тэгтэл нөгөө нас барж байгаа хүний хажууд байгаа ойр
дотныхон ихэндээ л уйлж унжин намайг битгий орхиж яваач! Битгий
яваач гээд гуйж гуншиж байгаа тийм их сэтгэл хөдлөлийн үед яаж тайван явж чадах
билээ?Үхлийн процессууд, үйл явцууд бие сэтгэл дотор явагдаж байхад дараа
төрөлдөө одож байх үед сэтгэл тайван амгалан байхад хэцүү байдаг. Гэтэл хажууд
байгаа хүмүүстээ дээр санаа зовох хэрэгтэй болно. Одоо яанаа намайг явчихаар эд
нар минь яах бол гэх ч юм уу тийм сэтгэл төрдөг байна. Тэгэхээр өөрсдөөсөө нэг
асуугаад үзье. Хамаг ойр дотны хүмүүс маань намайг үхэх цагт хажууд байлаа гээд
үнэхээр тустай байж чадах уу гэж?Эсвэл үнэхээрийн тустай тайван амгалан ямар ч
айдасгүй санаа зовинолгүй амар тайван явахад тэд нар туслаж чадах уу?гэдгийг
нэг бодоод үзээрэй. Хамгийн сайхан үхэл
бол элдэв шунал тачаал , хүсэл, уур уцаар айдас , гуниггүйгээр явах. Намайг ингэж
явахад миний ойр дотны хүмүүс тусалж чадах уу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Энэ
талаар сайн бодоод үзээрэй. Магадгүй хамт байгаа хүмүүс тань танд тустай байлаа
гэж бодъё. Сэтгэл тайван амгалан элдэв бусын шунал уур уцаар төрөхгүй байхад
тусалж байлаа гэж бодоход үхэх тэр үйл явц явагдах үед бид нарын гадна талын
сэрж мэдэж байгаа мэдэл болгон дотогшоогоо хураагдаж эхэлдэг. Тэгээд бүх бүдүүн
мэдлүүд хураагдаад дотогшоогоо шингэж
эхэлдэг учраас гадна байгаа юмнуудыг танихаа больж эхэлдэг. Гадны хүмүүсийг танихгүй
тэд нартайгаа харьцаж чадахаа больдог. Тийм учраас хэдийгээр нөгөө хайтай дотны
хүмүүс хажууд чинь байлаа ч гэсэн ганцаараа л явна шүү дээ. Хэрэв амьд байхдаа
өөрийнхөө асуудал хэцүү бэрхшээлийг өөрөөр өөрөө шийдвэрлэж чадахгүй дандаа
бусдаас тусламж аван бусдад найддаг байсан бол яг тэр үхэл ирэхийн цагт
ганцаараа л явна шүү дээ.
Бидний бие гэдэг чинь маш
хэврэг эмзэг өчүүхэн юм. Хэдийгээр бид дотроо би бол их хүчтэй эрүүл саруул, би
бол юунд ч дийлдэшгүй гэх тийм бодол төрж байж болох юм. Гэтэл энэ бол худлаа
юм. Өчүүхэн жижиг зүйл ч бидний үхлийн шалтгаан болж болно. Эдгээр бүх
шалтгаанаас ямар шийдвэрийг гаргаж болох вэ гэхээр үхэл ирэх нь магадтай юм. Би
бол магадтай үхэх юм байна. Тэгээд бас
миний үхэл ирэх цаг магад байхгүй юм. Хэзээ ч үхэж болох нь ээ. Тэгээд бидэнд
номыг хийх цаг байхгүй учраас номыг үйдэе , дээдийн номыг үйлдэе гэж бодоорой. Үхэхийн
цагт юу тустай байдаг юм бэ?тэрийг шинжээрэй. Үхнэ гэдэг маань энэ биенээс
сэтгэл салж дараагийн аяндаа орноо гэсэн үг. Бид нар амьд байхдаа аянд явахдаа
маш их юм бэлддэг биз дээ.Паспортоо авна. Визээ авна. Аян замд хэрэглэх юм, хувцас хунар гээд маш их юм
бэлддэг шүү дээ. Гэтэл бид энэ амьд байгаа цагтаа хэзээ ч бид нар тийм том
аялалд гарах гэж байна шүү дээ. Үхлийн дараах аян.Тэр аяндаа хэр бэлдсэн билээ.
Юу авч явах гэж байгаа билээ.
Бидний ихэд нимгэлэх ёстой нэг
хүслийн сэтгэл бол шунал хүслийн сэтгэл. Хэрэв бид нар өөрийнхөөр ойр дотны
хүмүүст маш их шунаж баридаг бол тийм сэтгэлтэй бол үхэх цагт бүр их хэцүү
болно. Тэгэхлээр хамаатан садан , ойр дотны хүмүүс, эд хөрөнгө тэдгээрт шунах
хүслээ амьд байхдаа багасгах хэрэгтэй. Тэгээд үүнтэй адил өөрийн биенд ер нь л
шуналаа багасгах хэрэгтэй. Бас нэг бодож болох юм юу гэхлээр би урд төрөлдөө
бас л нэг бие авч төрж байсан ,урд төрөлдөө бас л өөрийн гэсэн эд хөрөнгө эд
зүйлтэй байсан тэрийгээ орхиод л явсан шүү дээ. Одоо бас энд ирээд өөрийн гэсэн
юмтай байна.Урд төрөлдөө бие сэтгэл хоёр хагацаад тэгээд энэ биеийг олоод
төрсөн байна. Франц аав ээжтэй болж төрөөд сургуульд сураад ажил хийсэн. Бас
хоёр эгч дүүс болсон. Энэ нь зөвхөн энэ насны надад байгаа юмс юм.Тэгэхлээр энэ
төрлийн олж төрсөн биеийг өөрийнхөө эргэн тойронд байгаа нөхцөл юмнаас болоод л
би өөрийгөө Шантал гэдэг би байна гэдэг бодол төрчихдөг. Энэ юмнууд ч гэсэн нэг
төрлийн дотор ч гэсэн янз бүрээр солигддог шүү дээ. Жишээлэх юм бол би энэ
төрөлдөө Католик гэр бүлд Каталик шашинтай болж төрсөн. Гэтэл би бурханы шашинтай
болсон. Эгэл хүн байсан сахил хүртээд бурханы шашинтай болоод санваартан
болсон. Түүнээс би үүнээс өмнө санваартан байгаагүй шүү дээ.Тэгэхлээр энэ
бүхнээс шалтгаалаад би бол тэр, би бол энэ гээд бодоод байдаг. Зарим хүмүүс бүр
хүйсээ соличихож байгаа биз дээ.
No comments:
Post a Comment