Saturday, January 26, 2013

Бурхан шашинтай хүний өдөр тутам дадуулах дадуулгууд

Чөлөөт ярилцлага 2013/01/20


Сар тутам анхны чөлөөт сэдвээрх ярилцлага энэ өдөр боллоо. 
Фэйсбүүк группээр авсан саналын дагуу их санал авсан 5 сэдвээс энэ сарынх: "Амьдралын хэвшил, өдөр тутмын хэмнэл ямар байх вэ, ямар төвшинд дадуулах вэ? байлаа.

Уншлагатай байх, 10-15 минут зарцуулахад болно.
Уншлага, маань өөрт тань амар амгаланг өгнө.
Итгэл , Гандан лхавжа шүгсо, Жанлав чогзол ма шүгсо, Дарь эх (эмэгтэй хүн)
2.Мөргөл. Сунаж мөргөж байвал сайн. Чухаг дээд гуравт мөргөж байгаа нь бие, хэл, сэтгэлийн үйл хийж байгаа юм.
Хамгийн энгийнээр бодоход биенд сайн, дээр буян их хураадаг юм. Хажуу тийшээ хөдлөхөөс бусад биеийн бүх хэсгийн булчин шөрмөсөнд нөлөөлж энгийн бөгөөд үр дүнтэй дасгал болдог.
3.Бясалгал 10-15 минут.
Дээрх гурвыг хийхдээ арван хар нүглийн гэмээ бодож, арван хар нүглийг  хийхгүй байхыг бодож үйлдээрэй.
4. Усан тахил
Цагаа зохицуулаад яаралгүй сэтгэл амгалан хийгээрэй. Оройд түүнийгээ хураагаарай.
Номонд басаж болохгүй. Жижиг нүглийг ч басаж болохгүй шүү. Буяныг ч мөн бага гэж басах хэрэггүй.
Орой цагтаа унтаж амрах их сайн шүү.Орой 11 цагаас унтаад өглөө 7 цагт босоход хангалттай.

Их ухаантай хүн бусдын жишээн дээр хараад ухаарна.
Дунд ухаантай хүн өөрөө туулж байж ухаарна.
Бага ухаантай хүн өөрөө туулаад ч ухаарахгүй.

Бурханы шашин бол бодит зүйлийг хүлээн зөвшөөрөх гэж хэлж болно.

Уг хичээлтэй холбоотой ном
Согво Ринбүүчий багшийн Өдөр тутмын үйл ажлыг буянтай холбох

Monday, January 14, 2013

Сайн байна уу, блог уншигчид аа!


                                     Аврал, бодь сэтгэл

Бурхан, Ном, Хуврагын чуулганд
Би гэгээрэлд хүртэл авралыг одуулмой
Өглөгийн болон бусад чанадад хүрэхүйг дадуулан үйлдсэн ба
Өнөө миний үйлдсэн бусад буянаар
Хамаг амьтны тусын тулд бурханы хутгийг олох болтугай.


                                       Дөрвөн цаглашгүй

Хамаг амьтад амгалан хийгээд амгалангийн шалтгааныг төгс олох болтугай.
Хамаг амьтад зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас эгнэгт хагацах болтугай.
Хамаг амьтад зовлонгүй амгалангаас хэзээд үл хагацах болтугай.
Хамаг амьтад ойр холд садагнан тачаах, өслөн уурлах аль алинаас нь ангид тэгш сэтгэлээр орших болтугай.


Буддын гүн ухаантан Агваанбалдан “ Будда миний садан бус, бусад нь миний дайсан бус, тэдгээрийн биет үйлдлийг би эс үзсэн бөгөөд үг ба үйлийн тус тусын ялгаврыг олж сонсоод харин Буддын эрдэм хэтэрхий тул би түүнд сүсэглэж буй болой. Будда миний эцэг бус, бусад нь миний дайсан бус, Будда нар ямар ч эд эдлэл өгөөгүй, бусад нь надаас юу ч буцааж аваагүй. Гэвч Буддын үзэл явдал нь ямагт бусдад туслахын тулд байдаг учир би түүнд сүсэглэж буй болой”